Японы компанид ажил эрхлэдэг гадаадын иргэн та бүхэнд(モンゴル語)

Японы компанид ажил эрхлэдэг гадаадын иргэн та бүхэнд

Шинэ төрлийн корона вирусаас болж компанийн менежментийн байдал тогтворгүй байгаа өнөө үед, гадаадын ажилчин гэдгээр шалтаглан гадаад ажилчныг япон ажилчнаас ялгаварлаж хандахыг зөвшөөрөхгүй.
 
1. Компаниас шалтгаалж ажилчныг амраасан тохиолдолд, компаниас төлөгдөх амралтын тэтгэмжийг япон ажилчны адил гадаадын ажилтанд ч төлөх ёстой. 
2. Ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад улсаас олгох мөнгөн тэтгэлэгийг японы ажилчдын адил гадаад ажилчдад ч ашиглаж болно.
3. Хэрэв та ажлаас чөлөө авахыг хүсвэл японы ажилчдын адил ээлжийн цалинтай амралт эдлэх боломжтой.
4. Түүнчлэн, хүүхдийн сургууль түр хаагдсан учраас ажлаасаа чөлөө авах тохиолдолд ээлжийн амралтаас гадна тухайн ажлын байрдаа тусгайлан заасан дүрмийн дагуу амралтаа эдлэж болно.
5. Компани нь ажилчныг хууль бусаар ажлаас халж болохгүй. Хэрэв компани нь гадаад ажилчныг ажлаас халахыг хүсвэл, япон ажилчинтай адил дүрмийг дагаж мөрдөх ёстой.
 
Хэрэв танд тусламж хэрэгтэй бол, орон нутгийн хөдөлмөрийн товчоо, хөдөлмөрийн стандартын хяналтын газар, эсвэл Hello work-д хандана уу.
(* Дээрх танилцуулгат хуудастай агуулгийн хувьд адилхан)

Leaflet】(5/7)

○ Байнга асуудаг асуултуудыг эндээс харж болно.
[Ажилчдад зориулсан Q&A -г үзэх](2020 оны 4-р сарын 17-ны өдрийн байдлаар)

○ Хөдөлмөрийн товчоо танд дараахь зүйлийн талаар зөвлөгөө өгнө.
· Компани болон эрхэлж буй ажилтай холбоотой асуудлын тухай хаанаас зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа хүмүүст
[Хөдөлмөрийн товчоотой холбоо барих мэдээллийг эндээс авна уу.]
* Холбоо барих цэсийг Хирагана ба Ром үсгээр бичсэн.

○ Хөдөлмөрийн стандартын хяналтын газар танд дараахь зүйлсийн талаар зөвлөгөө өгнө.
· Хэрхэн амралтын тэтгэмж авах
· Цалинтай амралтаа хэрхэн ашиглах
· Ажлаас халах журам
· Эдгээрээс гадна, цалин хөлс,ажлын цаг гэх мэтчилэн хөдөлмөрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд
[Хөдөлмөрийн стандартын хяналтын газартай холбоо барих мэдээллийг эндээс авна уу.]
* Холбоо барих цэсийг Хирагана ба Ром үсгээр бичсэн.

○ Hello work танд дараахь зүйлсийн талаар зөвлөгөө өгнө.
· Хэрхэн ажил олох болон ажил танилцуулах
· Ажлаас халагдсан үед хөдөлмөрийн даатгалын тэтгэмжийг хэрхэн авах
 [Hello work-тай холбоо барих мэдээллийг эндээс авна уу.]
* Холбоо барих цэсийг Хирагана ба Ром үсгээр бичсэн.
 
○ Хэрэв та коронавирусын халдварын талаарх мэдээлэл авахыг хүсвэл, эсвэл ямар нэгэн асуудал байгаа бол эндээс хараарай.
[Корона вэб хуудас руу орох холбоос]